Кинонд тоглохын сацуу дуу оруулж, шоу нэвтрүүлэг хөтлөн тал бүрийн авьяасаа харуулж яваа жүжигчин Н.Ялалт дотоод сэтгэлийн эрч хүчийг эрхэмлэдэг эр. Хоёр ч удаа амьдрал зохиогоод бүтэлгүйтсэн жүжигчин залуу ойрын хугацаанд дахин гэрлэх бодолгүй байгаа аж. Тиймээс цорын ганц итгэлтэй анд нь болсон ганган мотоциклио унаад монгол орныхоо 21 аймгаар аялахаар төлөвлөжээ. “Ганцаараа байна гэдэг ганцаардахын нэр биш” хэмээн ёжтойхон өгүүлсэн түүнд мото аялалаа тун ч сонирхолтой болгох олон хөтөлбөр бий гэсэн. Энэхүү аялалдаа хүсэл зорилго нэгтэй найз нөхдөө урьж, залуу насныхаа дурсамжийг баяжуулах санал тавьсан ч одоохондоо нааштай хариу сонсоогүй байгаа аж.
Сүүлийн үед кино, жүжгийн саналуудаас хүнд хэрэгтэй, үр өгөөжтэй бүтээлийг сонгох болсон Н.Ялалт сэтгэлгээний ном уншиж, шүлэг бичдэг хоббитой болжээ. Өөртөө цаг зав гаргаж, сонирхлыг нь татсан ямар ч зүйлийг судлах дуртай жүжигчин залуу “ТНГРИ” хэмээх түүхэн киноны баатрын дүрээ ихэд хайрладаг гэнэ. Тиймдээ ч найз нөхдөөсөө “Мотоцикльтой баатар” гэх хоч авсан гэдэг шүү.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )