Хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 15

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хурал өчигдөр болж, хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэх асуудлыг хэлэлцэж, дэмжжээ. Хотын удирдлагууд энэ асуудлыг олонхийн саналаар дэмжсэн тул нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл энэ тухай захирамж гаргаж, батламжлахаар болсон байна. Эхний ээлжинд хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэхэд шаардлагатай Техник, эдийн засгийн үндэслэлийг гаргаж, судалгаа хийх Ажлын хэсэг томилжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top