Малчдад зориулсан цаг агаарын мэдээ:
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаан байна.
2013 оны 03 дугаар сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Эгь-Үүр, Ерөө голын сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зарим газраар баруунаас хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 0-5 хүйтэн , нутгийн баруун хэсгээр 4-9 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цасгүй. Салхи баруунаас шөнөдөө секундэд 6-11 метр, өдөртөө 7-12 метр. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас өдөртөө секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.
2013 оны 3 дугаар сарын 16-наас 3 дугаар сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд төв болон зүүн зүгийн нутгаар,18,19-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 16-18-нд зарим газраар секундэд 16-18 метр, 19-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 17,19-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хүрэн-бэлчир, Идэр, Тэс, Буянт, Ерөө, Онон, Халх голын саваар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 3-8 градус, Увс нуурын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын саваар шөнөдөө 17-22 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө дулаахан байна.

Сэтгэгдэл ( 0 )