Үдэш бүхэн Оросын төв телевизээр хүүхэд багачуудад үлгэр ярьж өгдөг ”Тавтай нойрсоорой багачуудаа” нэвтрүүлгийн хөтлөгч Татьяна Судец багаар бодоход 1 жил 8 сарын хугацаагаар жолооны эрхээ хасуулаад байна.
Одоо 65 настай ОХУ-ын гавьяат жүжигчин тэрээр өнгөрсөн шинэ жилийн үдэш Москва хотын “Их улаан толгойн гүүр”-ний орчимд “Ниссан Кашкай “маркийн машинаараа”Мерседес” маркийн машинтай мөргөлджээ. Азаар хүний амь осолдоогүй ч нэрт хөтлөгч согтуурлын хэмжээг шалгах үлээх сорилоос эрс татгалзжээ.
Шүүхээс Таня эгчийг удаа дараа дуудсан ч хүрэлцэн ирээгүй шалтгаанаар 4 удаа шүүх хурал хойшлогджээ.Мөн гэрт очиход хаалгаа тайлж өгөөгүйн улмаас түүнийг байлцуулалгүй шүүх хурал тогтоолоо гаргажээ.
Нэрт хөтлөгч Татьяна Судец 1982 оноос эхлэн 30 гаруй жил жолоо барьж байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )
Өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээр худ****да****ж байна. Харилцах утас: 88226272