Монголын прокурорууд туршлага судлав

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 14

Монгол Улсын Ерөнхий Прокурорын туслах, ЕПГ-ын Тамгын хэлтсийн дарга Б.Үнэнбатаар ахлуулсан ЕПГ-ын болон аймаг, нийслэлийн дүүргүүдийн 20 прокурор энэ сарын 11-15-нд Анкарад Хууль зүйн академийн “Шүүхийн шинжилгээ”-ний сургалтад хамрагдаж, туршлага солилцжээ. Манай прокуроруудыг Түркийн Дээд шүүхийн ерөнхий прокурор Хасан Эрбил хүлээн авч уулзан, зоог барьсан байна

 Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг прокуроруудыг энэ сарын 13-нд ЭСЯ-ны байранд  хүлээн авч уулзан, хоёр орны харилцаа, ялангуяа хууль сахиулах болон хүчний байгууллагуудын хамтын ажиллагааны талаар ярьж танилцуулжээ.

Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав Түркт өнгөрсөн оны 6 дугаар сард айлчлахдаа Түркийн Дээд шүүхийн ерөнхий прокурор Хасан Эрбилтэй хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, Монголын прокуроруудыг Түркт магистраар сургах, богино хугацааны сургалтад хамруулах, Монголд прокурорын сургалт, судалгааны төв байгуулахад болон прокурорын мэргэжлийн хувцсыг шинэчлэхэд техникийн туслалцаа үзүүлэхээр тохиролцож санамж бичиг байгуулсан юм.

Түүнээс хойш хоёр улсын прокурорын байгууллагуудын хамтын ажиллагаа тогтмолжиж байгаа бөгөөд өнгөрсөн оны сүүлчээр манай 10 прокурор тус улсад зочилж, туршлага судлаад байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(124.158.109.62) 2025 оны 03 сарын 13

Зугаа цэнгэл хүний ар гэр үймүүлэхээс өөр юм хийдэг юм уу. Прокурор авгай нар

1  |  0
Top