Оюуны чадамж, бүтээлч сэтгэлгээ лекц тун удахгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 14

Монголын Залуучуудын Холбооноос оюутан залуусын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, мэдээ мэдээлэл олж авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор цуврал лекцийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү цуврал лекц нь баасан гариг бүрийн 17.00 цагаас МЗХ-ны төв байрны залуучуудын нээлттэй танхимд болж байгаа юм. “Би залуу хүн” өмнөх цуврал лекцэнд олон улсын харилцаа судлалын профессор, онц бөгөөд бүрэн эрхт элчин, дипломатч Д.Баярхүү “Арабын хувьсгал” сэдвээр, “Гараг” студийн захирал Г.Бадамсамбуу “Монгол угсаатан, иргэншил” сэдвээр залуучууддаа лекц уншсан. Тэгвэл маргаашийн лекцийн зочноор “Оюун ухааны академи”-ийн захирал Х.Хатанбаатар оролцож “Оюуны чадамж, бүтээлч сэтгэлгээ” сэдвээр лекц унших юм байна. Мөн тэрбээр залуучуудтайгаа амжилтаасаа хуваалцаж, тэдний сонирхсон асуултад хариулах аж. Оюутан залуус, сонирхсон хэн бүхнийг үнэ төлбөргүй энэхүү лекцэнд хүрэлцэн ирж, өөрт хэрэгтэй мэдлэг мэдээлэл олж авахыг уриалж байна. 

Р.Есүй

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top