Францад төвтэй Олон улсын төмөр замын холбоо (UIC)- ноос 2009 оноос эхлэн Олон улсын гарамын мэдлэгийг дээшлүүлэх өдөр буюу ILCAD-International Level Crossing Awareness Day өдрийг “Act safely at level crossings” буюу “гарман дээрх аюулгүй үйлдэл” гэсэн уриатайгаар зохион байгуулсаар иржээ. Энэ өдөр нь төмөр замын гарман дээр гардаг осол, зөрчлийг бууруулах, энэ чиглэлээр тээврийн хэрэгслэлийн жолооч нар, явган зорчигчидод хандсан үйл ажиллагаа явуулж, иргэдэд гармын үйл ажиллагаа, эрсдэлтэй нөхцөл байдлыг ойлгуулан таниулж, хүмүүсийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахад чиглэсэн компанит ажил юм. Энэ аяны үйл ажиллагааг Нэгдсэн үндэстний байгууллага, Европын холбооны Еврокомисс, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага идэвхтэй дэмжин оролцож байна.
2012 оны 6-рсарын7-нд“Олон улсын гарамын мэдлэгийг дээшлүүлэх өдөр”-ийг зохион байгуулж 40 гаруй улс орон тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Энэ жилийн хувьд үүнээс олон оролцон 2013 оны5-р сарын7-ны өдөр аяныг явуулахаар Олон улсын төмөр замын холбоо (UIC)-аас зарласан.
Өнгөрсөн жил Олон улсын төмөр замын холбоонд элсэн орсон Улаанбаатар төмөр зам ХНН энэ жилийн 5-рсарын7-ны өдөр ILCAD-2013 өдрийг зохион байгуулж явуулахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна. Өнгөрсөн хцугацаанд гарман дээр гарсан осол, зөрчилд судалгаа хийн, тээврийн хэрэгслэлийн тоо эрчимтэнй нэмэгдэж байгаа цаг үедээ нийцүүлэн УБТЗ өөрийн хүч бололцооны хэрээр гарамын аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр дараахь ажлуудыг хийсэн:
Гармын гэрлэн дохиоллын диодон гэрэл болон автомат сөхөгддөг хаалт:
Замын хэмжээнд автомат сөхөгддөг хаалт/УЗП/-аар нийт гол замын 4 ширхэг гармыг тоноглосон ба уг хаалтаар тоноглосноор галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг найдвартай хангах үндэс болж байгаа бөгөөд гарман дээр гарах осол зөрчлийг бууруулах гол нөхцөл болж байна. Мөн гармын гэрлэн дохиоллын диодон гэрлийг тавьснаар дохиоллын үзэгдэлтийн сайжруулж гарман дээр гарах эрсдлийг бууруулах үр нөлөөтэй байна.
Гармын камержуулалт:
Авто тээврийн хэрэгслүүд гармын хаалт сүлжих, хаалтан доор орж зогсох, сөхөгддөг хаалтыг мөргөх зэрэг зөрчлүүд гардаг ба гармын жижүүрүүд тухай бүрт нь авто тээврийн хэрэгслийн улсын дугаарыг харж амждаггүйгээс гарсан осол зөрчлийг баримтжуулах зорилгоор 406-р километрийн гарманд 2 ширхэг, 396-р километрийн гарманд 6 ширхэг камер суурилуулан хотын авто замын нэгдсэн сүлжээнд холбогдсоноор гарман дээр гарч буй осол зөрчлийг бууруулах бодит үр дүнд хүрсэн.
Гармын тэмдэг, тэмдэглэгээ:
Монгол улсын зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 06 сарын 20-ны өдрийн 101 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтанд заагдсанаар гармуудыг тэмдэг, тэмдэглэгээгээр тоноглосноор төмөр замын гарман дээр гарах эрсдлийг бууруулах, гарман дээр гарч байгаа осол зөрчлийг арилгахад чиглэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )