Сүйрлийн үрүүд: Генийн өөрчлөлтүүдийн нууц төлөвлөгөө

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 14

БИДНИЙ ӨДӨР ТУТМЫН ХҮНСНИЙ ОРЦ НАЙРЛАГА МАНАЙД СҮҮЛИЙН ҮЕД ЭЛДЭВ ХҮНД ӨВЧНҮҮД ХАВТГАЙРААД БАЙГААГИЙН НЭГ ҮНДСЭН ШАЛТГААН БОЛЖ БАЙНА! 

ГЕНИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХООЛ ХҮНС МОНГОЛ ХҮНИЙ НӨХӨН ҮРЖИХҮЙ, УДМЫН САНД НОЦТОЙ ЭРСДЭЛ УЧРУУЛЖ БАЙНА!
 
ГЕНИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ТАРИМАЛУУД МОНГОЛ НУТГИЙН  ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БИОЛОГИЙН ЦЭВЭР БАЙДЛЫГ БОХИРДУУЛЖ ХҮНСНИЙ ИРЭЭДҮЙГ СҮЙТГЭЖ БАЙНА!

Америкийн нэрт эрдэмтэн, судлаач Уильям Ф. Энгдалийн “Америкийн эрин зуун” цувралын хоёр дахь энэ номонд Генийн өөрчлөлттэй амьд биет /ГӨАБ/-ийн технологиудыг ашиглан дэлхий улс орнуудын хүнсний зах зээлийг даяарчлах замаар булаан эзлэж авах зорилгод нэгдсэн засгийн газрууд ба химийн үйлдвэрлэлийн үндэстэн дамжсан корпорациудын зориуд зохион байгуулж явуулж ирсэн олон жилийн хамтын үйл ажиллагааны тухай өгүүлдэг.

 Одоо нэгэнт батлагдсан баримт нотолгоонуудыг маш нарийн шүүн цуглуулсны үндсэн дээр Энгдаль энэ үйл ажиллагааны үүсэл гарал, түүх болон түүний орчин үеийн арга хэлбэрүүд, халхавчуудыг бүр эхнээс нь одоог хүртэл мөрдөн илчлэхийн зэрэгцээ мөн хамрах цар хүрээний хувьд үнэхээр асар том энэ зорилгодоо хэрхэн хүрч байгаа тэдний зальт арга бачуудыг нээн харуулж байгаа юм. Энэ зууны эхнээс дэлхийн зах зээл дээр улам бүр хүч түрэн гарч ирсэн генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнүүд нь зөвхөн өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийг хооллоход туслах зорилготой гэж анхнаасаа зарлаж байсан боловч одоо хүмүүсийн эрүүл мэнд амь нас, дэлхийн улс орнуудын эдийн засаг, хүнсний аюулгүй байдал ба дэлхийн биологийн олон төрөл зүйлд одоогоор хэн ч үнэлж дүгнэж чадаагүй байгаа аюул заналыг учруулж байна.

Энэ номноос Та бүхэн :

- Орчин үед улс орнуудын хүнсний үйлдвэрлэлийг хэн,  чухам юу болгосныг

- Урьд өмнө байгаагүй хүнсний супермаркетууд, хүнсний сүлжээнүүд яагаад гарч ирснийг

- Одоо хаа сайгүй хавтгай болоод байгаа хэт таргалалт, чихрийн шижин, элдэв харшлууд, улам бүр "залуужаад" байгаад хорт хавдаруудыг чухам юу үүсгээд байгааг

- Уугаад, тариулаад эдгэдэггүй эм тарианууд хаанаас гарч ирээд байгааг

- Одоо манайд газар тариалан, мал аж ахуйд зүтгүүлээд байгаа элдэв гоё нэртэй төслүүд чухам юунд чиглэсэн байгааг

- Ер нь бидний өдөр тутмын хүнсний ихэнх нь чухам юу болж хувирсныг, яагаад бидний олонх энэ тухай одоо болтол бараг сонсоогүй байгаа болохыг

- Улс орны хүнсний аюулгүй байдал гэж чухам юу болохыг, энэ нь хэнд илүү хамаатай, өнөөгийн болон алсын ямар үр дагаваруудтай болохыг

- Яагаад одоо манайд жирэмсэн эхчүүдийн 1/3 нь хэвлий дэх үр хөврөл нь амьгүй болж байхад эмч мэргэжлийн хүмүүс, хэвлэл мэдээллүүд үүний гол бурууг ганцхан "утаанд" чихчихээд сууж байгаа, энэ нь ойрын ирээйдүйд монгол үндэстэн цаашид оршин тогтноход чухам яаж нөлөөлөхийг

- Бусад улс орнуудад өдөр тутмын хүнстэй холбоотой ямар ямар ноцтой асуудлууд босч ирээд байгааг, тэнд чухам ямар арга хэмжээ авч тэмцэж байгааг

- Ихэнх хүмүүс "надад хамаагүй" гэж амиа бодоод суугаад байвал Монголын ирээдүй хойч үе маань хэдхэн үеийн дараа юу чухам хэн болж хувирсан байхыг

- Эцэст нь дэлхийн жирийн хүмүүст "Барууны элитүүд" чухам юу бэлдсэн байгаа зэрэг өнөөгийн тулгамдсан амин чухал олон асуудлуудын хариултуудыг олоход туслах болно.
 
Монголчууд бидний олонхи өдөр тутам чухам юу идэж байгаагаа мэддэггүй. Учир нь бидний худалдан авч өдөр бүр хүнсэндээ хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүдийн дийлэнхи нь генийн өөрчлөлттэй түүхий эдээр хийсэн хүнсүүд болсоор удаж байна. Гаднаас нь харахад, амталж үнэртэхэд ердийн мэт боловч ийм хүнсүүд нь дотоод генийн түвшиндээ өөр өөр биологийн төрөл зүйлүүдийн ургамлуудыг хооронд нь мөн тэрбайтугай хорхой, шавьж, бактери болон амьтдын генүүдтэй “хүчээр эрлийзжүүлсэн” ургамлуудын түүхий эдээр үйлдвэрлэгдсэн байх болжээ.   

Сүүлийн 10-15 жил өмөн үү, чихрийн шижин өвчин илт залуужиж улам бүр газар авсаар байна. Мөн таргалалт, хүнд хэлбэрийн харшилууд, хоол боловсруулах эрхтний өвчлөл хавтгай боллоо. Бид хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө хэзээ ч болж байгаагүй  "жинхэнэ том хувьсгал"-ыг бараг мэдэхгүй суусаар л байна. Өнөөгийн бидний идэж хэрэглэж байгаа хүнс, эмийн хор хөнөөлийг хойч үе маань эдлэх цаашилбал тэдний маань хойч үе үргүй болох бодит эрсдэл байгаа ажээ...  

Манайд гадаадаас янз бүрийн шугамаар генийн өөрчлөлттэй тарималын үрүүд аль эрт орж ирээд монгол нутгийн хөрс, тариалалтын талбайнууд, биологийг бохирлож сүйтгэж эхэлжээ. Дэлхийн олон эрдэмтэд, судлаачид мөн Европын холбооны улсууд генийн өөрчлөлттэй хүнсийг хэрэглэх, тарьж ургуулахыг хориглон тэмцэж байна.  

Энэ тухай түүх, явуулж ирсэн бодлого, үйл ажиллагаа, учруулж байгаа аюул эрсдлүүдийг бодит баримтуудад түшиглэн судлаж бичсэн, америкийн эрдэмтэн судлаач Уильям Энгдалийн бичсэн “Сүйрлийн үрүүд: Генийн өөрчлөлтүүдийн далд төлөвлөгөө” номыг орчуулан монгол хэл дээр Та бүхэнд хүргэж байна.

Энэ сүйрлийн үрүүдийг бидний өдөр тутмын хүнс, эм эмийн бүтээгдэхүүнүүд, хүнсний элдэв химийн орцуудаар дамжуулан бидний бие организм дотор, бидний амьдралын орчны биологи дотор, мөн бидний ойлголт төсөөлөл тархи толгойн дотор зориуд тариад байгааг мэдэж авах нь Та өөрийнхөө төдийгүй, гэр бүл хамаатан садан, найз нөхөд ер нь бусад олон монголчуудынхаа эрүүл мэнд, монгол үндэстний удмын санг эдгээр ноцтой том эрсдлүүдээс хамгаалах, үүнээс урьдчилан сэргийлэх эхний хамгийн чухал алхам гэж бодож байна. 

Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс наашгүй гэж өвгөд маань сургаж ирсэн билээ....

Х.Болорболд

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zaya(118.195.69.26) 2025 оны 03 сарын 13

Ytaanaas iluu khunsnii heregleendee khyn**t tavimaar yumaa Mgliin ytaa Beijingiihees 6 dahin baga bgaa shuu Hytadiin agaariin bohirdol bol buur gamshigiin hemjeend hursen bgaa ter yrag ni butelguiteed bgaa asuud** bol khunsenees ih bolj bgaa bhaa

1  |  0
Top