Найрагч бүсгүйчүүдийн сэтгэлийн урилга

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 13

Торгон мэдрэмж, уран тансаг өгүүлэмжээрээ уншигчдаа уярааж ухааруулдаг бүсгүй найрагчид “Хаврын урилга”-тай хамт эрчүүдээ баярлуулахаар зэхжээ. Энэ сарын 18-нд Тусгаар тогтнолын ордонд болох “Хаврын урилга” тоглолт нь үе тэнгийн долоон уран бүтээлчээс бүрдэх ажээ. Өөрөөр хэлбэл, утга зохиолын 2000 оны үеийнхэн “Шинэ мянган” нэгдэл байгуулан антологи, яруу найраг, дууны цомог гаргахаар ажиллаж байгаа юм байна. Тус нэгдлийн найрагч залуус Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар “Төгөлдөр гоо” хэмээх тоглолтоо хүргэсэн. Харин энэ удаад МЗЭ-ийн шагналт зохиолч, “Болор цом-ын эзэн, яруу найрагч Ш.Лхамноржмаа, МЗЭ-ийн шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэ, Б.Чулуунцэцэг, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Б.Төгсжаргал, яруу найрагч Д.Оюундэлгэр, Б.Болорцэрэн, Ш.Анхтуяа нар шүлэг дуу, бүтээлийнхээ дээжээс уншигч, үзэгчдээ баярлуулах гэнэ.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tsetsvv(202.179.11.94) 2025 оны 03 сарын 13

goe shvlegvvdees ni niitlej ugnu vv

1  |  0
Top