Охид эмэгтэйчүүдээ баярлуулж, анхилуун цэцэгсээ амтат дарсаар чимж байсан “Хурд” хамтлагийнхан эрчүүдээ ч мартсангүй. Тэд энэ сарын 18-нд “Цэргийн бодол” тоглолтоо сонирхуулахаар болжээ. Цэрэг эрсийн баярт зориулсан уг тоглолт нь UB palace-ын концертын их танхимд болох бөгөөд тус хамтлагийнхан энэ үеэр олон сюрприз дэлгэх гэнэ.
Дашрамд дуулгахад, “Хурд” хамтлагийн нэрийн хуудас болсон “Цэргийн бодол” дуу нь өдгөө 35 нас хүрч байгаа ажээ. Энэ ч утгаараа, тэд гурван жилийн өмнө “Цэргийн бодол-32” хэмээх тоглолт хийж байсан удаатай. Харин удахгүй болох ээлжит тоглолтынхоо үеэр “Хурд” хамтлагийн залуус хит дууныхаа 35 жилийн ойн баярыг фэнүүдтэйгээ хамт тэмдэглэх нь ээ.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 0 )