Сар шинийн өмнөхөн Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгийг хуурамчаар үйлдэн дөрвөн хүнд гардуулахаар зэхэж байсан нь илэрч цагдаагийнхан шалгаж эхэлсэн юм. Шалгалтаар дээрх СТА цол тэмдгийн үнэмлэхний хэвлэсэн цаас, сайдын гарын үсэг, тамга тэмдэг зэрэг нь бүгд хуурамч болох нь нотлогдсон учраас холбогдох этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Хэргийг шалгах үед Кино урлагийг дэмжих “Жигжид” ТББ-ын гүйцэтгэх захирал Ш.Ооёо дээрх үнэмлэхүүдийг албаны бус дам хүнээс авсан байж болзошгүй хэмээн сэрдэгджээ. Тиймээс түүнд эрүү үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )