Замын ажлын эхлэх, дуусах хуваарийг нээлттэй танилцуулж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 13

Нийслэлийн удирдах ажилтнуудын 03 дугаар сарын 11-ний шуурхай зөвлөлгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  удахгүй хийгдэж эхлэх зам засварын ажилтай холбогдуулан  иргэдийг  хаана, ямар ажил хэдий хэр  хугацаанд хийгдэж дуусах талаар дэлгэрэнгүй мэдээллээр хангаж, аль болох чирэгдэл багатайгаар ажлаа гүйцэтгэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон. Үүний дагуу Монгол Улсын төсвийн  болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд  хэрэгжүүлэх замын ажлыг эхлэх, дуусах хугацаа, зарцуулагдах өртгийн хамт дэлгэрэнгүйгээр хүргэж байна. Энэхүү нээлттэй мэдээллийг харж эртнээс ажил төрлөө зохицуулж төлөвлөхийг нийслэлийн иргэдэд уриалж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top