Цээжин дээр “сийлсэн” зар хамгийн үнэтэй

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 13

“Юугаар баян түүгээрээ бахархдаг” гэдэг шүү дээ.Залуу насаараа гоёсон чилгэр сайхан охид бүсгүйчүүдэд ч эрчүүдийг татах олон увидас бий.

Үзэсгэлэнт сайхан биетэй Сони гэдэг Чех бүсгүй давуу талаа ашиглан мэдээллийн сайтад багахан төлбөртэй зарыг өөрийнхээ биеийн аль нэг хэсэг дээр байрлуулах санал дэвшүүлсэн талаар “Метро” сэтгүүлд өгүүлжээ.

Эрчүүд  болсон хойно мэдээж цээжин хэсгийг онцолдог тул тариф жаахан өндөр бөгөөд  эрэлт маш их байдаг гэнэ. Харин нь түүний нүдийг таглан зараа өгөх хүн одоогоор гараагүй байгаа аж.

Учир нь үйлчлүүлэгч эрчүүд санал нэгтэй түүний хөөрхөн алаг нүдийг  зар түмэнд түгээх “ гэрэлт мэлмий” гэж онцолжээ.

Сүүлийн үед Чех бүсгүйд биеийн бүтэн хэсгийг тодорхой хугацаагаар түрээслэх болон “нууцын зэрэглэлтэй газар” зараа тавих саналтай эрчүүд олширсон ч үнэ ханшин дээрээ одоохондоо тодорхой хэлцэлд хүрээгүй байна.

Энэ мэдээллийн талаархи тус вэб сайтын сэтгэгдлийн булан коментод дандаа эерэг аястай,бүсгүйн гоо сайхныг бахадсан өнгөөр бичсэн нь энэ талын зар үгүйлэгдэж байгааг гэрчилж байгаа юм.

Зарын “онцгой объект”-ийн  үнэ ханшны талаархи мэдээлэл бидэнд байгаа ч энэ удаа дэлгэхээ түр азная.

М.Мишээл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top