Наадмын зүлэг ногоон дэвжээнээ бөх сонирхогч олныг уулга алдуулсан уран барилдааныг үзүүлдэг бөхчүүд бөхийн өргөөний тайзнаа хоолойныхоо цар хүрээг харуулсан тоглолт хийх гэнэ. Улсын арслан Д.Азжаргал, улсын гарьд Д.Рагчаа, улсын заан М.Өсөхбаяр, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, улсын начин С.Багахүү, Б.Пүрэвсайхан нарын бөхчүүд цэргийн баярыг тохиолдуулан ийн дуулах аж.
"Монгол цэргийн өдөр"-т зориулсан "Эр хүн танаа" тоглолт 3-р сарын 18-нд Бөхийн өргөөнд болох бөгөөд нийтийн дуучид ч оролцож бөхчүүдтэй хамтран дуулах юм. Тухайлбал “Тогоруутай нуур”-ын М.Отгонгэрэл, “Морины” Л.Нарантуяа, “Сэтэрт тал”-ын А.Түмэн-Өлзий нарын сайхан бүсгүйчүүд хамтран дуулна.

Сэтгэгдэл ( 0 )