Урлаг соёл, загварын ертөнцийн бүсгүйчүүд балет “бүжиглэх” хоббитой болоод байгаа нь үнэн. Мэдээж хэрэг, тэд алдарт “Хунт нуур”, “Шёлкунчик” зэрэг бүжгэн жүжгийн гол дүрд тоглох гээгүй л байх. Бие галбираа хөгжүүлэн, сэтгэлийн амар амгалан хийгээд урлагийн гоо зүйг мэдрэх гэж ийн дурласан гэдгээ ч нуугаагүй. Фитнесс, усан бассейн, аэробек, бүжгийн дугуйлан, зөв хооллолтын клуб, бясалгалын төв гэх мэт олон газраар хэсээд залхсан бололтой. Тиймээс зарим нь энэ балетаар хичээллэж, элдэв сунгалтын дасгал хийгээд хөлсөө урсгаж явахыг илүүд үзжээ. Гэтэл зарим хэсэг нь балетын өмсгөлтэй зургаар сэтгэлээ “хуурч”, өөрсдийн өнгө төрхийг илэрхийлж байгаа аж. Юутай ч, сонгодог урлагт дурлан хэсэгтээ л балетын ертөнцөөр аялсан оддын тоонд “Гурван охин” хамтлаг, хийлч Ч.Дэлгэрцэцэг, Улсын филармонийн “Баянмонгол” чуулгын гоцлол дуучин Л.Насанбуян, дуучин Ч.Ану, мисс Т.Батцэцэг нар багтаж байгаа. Харин тэдний араас гавьяат жүжигчин Т.Ариунаа, Соёлын тэргүүний ажилтан Э.Оюумаа хоёр эрчимтэй нь аргагүй дагаж байгаа бөгөөд сургалтын төвдөө сэм сэмхэн айлчилдаг болжээ. Туршлагатай бүжгийн багш хөлслөн хэрэндээ л хөдөлмөрлөж буй балетчин бүсгүйчүүд нэг л өдөр “Хунт нуур”-т чуулж, сонсогч фэнүүдээ шоконд оруулах вий дээ.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 4 )
дуучин ану бол зүгээр л маяг хуурамч амьтан
ene anu gj******huuhen yamar muuhai tom morin tolgoitoi ym bee! baletiin huvtsas umsuj navtaij suuhaas uur ym hiij lav ene bid 2 chadahguidee
hot huduu gj tenegteed bhiin ugaasaa bugd huduuniih ym bj hot huduu gdg chin tolgoid bgaa soyoloos chin haragdna sh dee