Налайхын нүүрс олборлогчдыг шалгаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 13

Монгол Улсын Шадар Сайд, Уул Уурхайн Сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарын хамтарсан тушаалаар Налайх дүүргийн нүүрсний ордын далд уурхай /ам, цооног/-д нэгдсэн шалгалт явуулж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй, аваар осол гарах, иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирох эрсдэлтэй болсон далд уурхайн талаар авах арга хэмжээний тухай санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан шалгалтыг эхлүүллээ. Шалгалтаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй /нүүрс/ аж ахуйн нэгж, гар аргаар олборлох үйл ажиллагаа явуулж буй иргэн, нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, улсын байцаагчаас өмнө өгсөн акт, албан шаардлагын биелэлт, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилт, нөхөн сэргээлт, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчин хүн амд үзүүлэх нөлөөлөл зэрэг чиглэлээр шалгана. Уг шалгалтын дүнг ирэх сарын 1-ний дотор Уул уурхайн зөвлөлд танилцуулах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top