Жүжигчин А.Гэрэлцэцэг “Golden park” хотхонд байртай болов

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 12

“Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэгийн төрсөн өдрийн баяраа нижгэр тэмдэглэжээ.  Хэдийгээр хошин урлагийн тайзаа орхиж, “Маск”-тай ах нараасаа холдсон ч тэрбээр “Их хотын үдэш” нэвтрүүлгээр өөрийгөө таниулж чадсан. Харин саяхнаас хошин урлагийн тайзнаа дахин харагдах болсон жүжигчин бүсгүйд хамт олон нь нэг өрөө байр бэлэглэсэн нь хамгийн том сюрприз байлаа. Төрсөн өдрийнхөө бэлгэнд тэрбээр “Golden Park” хотхонд  иж бүрэн тавилгатай нэг өрөө байр авсан нь “Маск” продакшны хамт олон түүнийг мартаагүй гэдгийг илэрхийлж байх шиг.

Продакшин байгуулагдах үед зовлон жаргалыг нь хуваалцаж явсан хөөрхөн жүжигчнээ тэд өөрийн гэсэн орох оронтой болгохыг эртнээс хүсч явдаг байсан гэх. Тиймдээ ч ойрын хугацаанд хуримын тов дуулгах гэж буй А.Гэрэлцэцэгт ийнхүү байр бэлэглэж, баярын нулимсыг нь арчиж өгсөн аж. Жүжигчин бүсгүй ч санаанд оромгүй гэнэтийн бэлгээ хараад ихэд догдолж, ээждээ дуулгахаар яарсан гэнэ.

Энэхүү баярт өдөр нь тус продакшны жүжигчин Г.Чулуунцэцэгийн төрсөн өдөр давхар тохиосон тул “Маск”-ынхан чамгүй олон сюрприз задалсан байна. Г.Чулуунцэцэгийн хувьд, хөл хүндтэй байгаа төдийгүй хэзээ мөдгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөж авах юм билээ.  

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top