СГЗ Д.Ухнаагийн өнгөлөг ач охин Ц.Намуунааг Габоны эрлийз хэмээн ярих нь бий. “Киви” хамтлагийн амин сүнс гэгддэг тэрбээр өвөрмөц дүр төрх, эротик имижээрээ эрхгүй ялгардаг нэгэн. “Өссөн цагаасаа хойш өнгөт арьст эцэгтэйгээ уулзаагүй” хэмээн дурсч суусан Ц.Намуунаа 2, 3 жилийн өмнө хүслээ биелүүлсэн удаатай. Габон аав, Монгол ээж хоёр нь залуу насныхаа хайраар холбогдож явсан ч хэл соёл, үндэс угсаа өөр тул цагийн эрхэнд тус тусынхаа замыг хөөжээ. Д.Ухнаа гуай ч өвөрмөц төрхтэй хөөрхөн ач охиноо бусдын хэл амнаас хамгаалж, хэрэндээ л бөөцийлж өсгөсөн гэдэг юм билээ. Ая зохиогч Б.Ангирмаа анх “Киви” хамтлагт ач охиныг нь оруулах гээд Д.Ухнаа гуай дээр хадаг, сүү бариад очсон түүхтэй.
Д.Ухнаа гуай ч нэлээд гэдийж, тэртээ тэргүй ухаан орох цагаасаа эхлээд арьсны өнгөөрөө гадуурхагдаж яваа хайртай ач охиныг нь олны хэл амны бай болгохгүй байхыг хүсчээ. Улмаар эрхэм продюссерээс ам өчиг авсны эцэст Ц.Намуунаа “Киви” хамтлагт орсон гэдэг. Царайлаг бүсгүйн дуулах авьяас, сайхан бие цогцос тус хамтлагийг нэрд гарахад ихээхэн нөлөөлсөн нь лавтай. Олны танил бүсгүйчүүдийн нэгэн адилаар гадаад төрхөө бага зэрэг өөрчилж, нүд болон хамраа янзлуулсан Ц.Намуунаа ч өдөр ирэх бүр үзэсгэлэнтэй болж байгаа. Тэгвэл дуучин бүсгүй саяхан төрсөн эцгийндээ зочилж, гэр бүлийнхэнтэй нь уулзаад иржээ. Ийнхүү эцэг үрийн холбоогоо эргэн сануулсан эрлийз бүсгүй цаашид ээжийгээ ч мөн уулзуулна гэсэн байна.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 3 )
ene namuunaa bol yah argagui tsever tsustai mongol emegtei shuu. gadnah turh yamar hamaa bainaa? mongoldoo turj mongoldoo udii hurtel amidarch baina. jinhene mongol emegtei yah argagui mun!
МОНГОЛ ЦУСААЛ АВЧ ҮЛДЭХ СЭН БУРХАН МИНЬ ХУЖАА БОЛОЖ ГҮҮЦЛЭЭ ХУЖААН ДАГСАН ЭМЭГТЭЙГ ОДОО ЯААХ ВЭ УСТГАХ УУ
ee ter egch duu nartaigaa b**in hamarlaad yag bgaa bizdee.minii mu har ac***in.evii evii