“Sync” хамтлагийн Энхүүш аав болох уу

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 12

“MN-25 дугаар суваг” телевизээс зохион байгуулсан “Чи шүү” реалити шоунаас төрсөн тус хамтлагийг мэдэхгүй хүн ховор биз. “Реалити шоунд оролцоогүй бол хэзээ ч бие биеэ олж, хамтлаг байгуулах хүсэл төрөхгүй байсан биз” хэмээн ярьдаг дуучин залуус рок попын ертөнцөд хэдийнэ танигдсан. Шоуны ялагч Дөлөө хэсэг хугацаанд ганцаараа дуулах гэж оролдоод бүтэлгүйтсэн тул хамтлагтаа эргэж ирсэн. Эргээд дөрвүүлээ болсон энэхүү хамтлагийн гишүүд бүгд хайр дурлалынхаа эзнийг олсон бололтой.

“Охидын эрлэг” гэх этгээд хочтой дуучин Энхүүш хүртэл “Чи шүү” шоуныхаа оролцогч бүсгүйтэй үерхэх болсон байна. Хайр дурлалаа бататган хамтдаа амьдрах болсон тэднээр найзууд нь тун их бахархдаг бөгөөд “Ийм сайхан гэр бүлд одоо хүүхдийн инээд л дутагдаж байна. Хурдхан хүүхэдтэй болооч ээ” хэмээн шавдуулж байсан цаг саяхан. Тэгвэл хайртай эхнэр нь өдгөө таван сартай жирэмсэн төдийгүй дуучин залуу ч хамаг байдгаараа халамжлаад бөөн баяр яваа аж. Юутай ч, одоо "Охидын эрлэг" маань томоожиж аав болох бэлтгэлээ эртнээс базааж явна. Хамтлагийнхаа уран бүтээлээс гадна Энхүүш хувийн бизнесээ тун амжилттай удирдаж байгаа шаггүй овсгоотой нэгэн гэлцдэг юм билээ.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gah(180.149.97.1) 2025 оны 03 сарын 13

Awgai ni yumu ene hugshin tsarailchaad nuuree ynz**aach huurhiidoo ene namhan amitan ni usuj chadku bolohooroo targ**tsim bhda ydaj bhad buurunhii helt yum bj duuchin gd bgMda

1  |  0
gah(180.149.97.1) 2025 оны 03 сарын 13

Zass enhuush geh shig suraggui amitan ehner ni gej awgai tsarailchaad ene2s yu gardgiim

1  |  0
Top