“Хар санаа, хайр сэтгэл”-ийн цаана...

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 12

ДБЭТ-ын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Н.Туяа өнөөдөр ээлжит бие даасан тоглолтоороо уулзах нь. Дуучин бүсгүй энэ удаагийнхаа тоглолтыг “Хар санаа, хайр сэтгэл” хэмээн нэрлэсэн нь зарим нэгэнд эмгэнэлт драмын жүжиг юм болов уу гэх эргэлзээ төрүүлээд амжжээ. Мэдээж хэрэг, нэгэн цагт УДЭТ-ын тайзнаа тавигдаж байсан тэрхүү жүжгийн дуу ч хит болж байсан. Харин дуурийн театрын дуучин бүсгүй энэ жүжгээр тоглолтоо нэрийдсэн учраас ийн бяцхан андуурал үүссэн байж болох юм.

Нэлээд хэдэн жилийн өмнө театрынхаа чадварлаг залуустай хамт “Классик Жем” хамтлаг байгуулан эрч хүчтэй явсан ч, мөнгөний асуудлаас болоод зам мөрөө хөөсөн үе түүнд бий. Тэднийг ид нэрд гарч явах үед нь ивээн тэтгэж, илт сурталчилгааны шинжтэй дуугаар залхтал нь “бөмбөгдөж” байсан газар бол “Жем интернэшнл” компани. Харин уран бүтээлийн холбоо тасарснаас хойш бие биетэйгээ ч цөөхөн уулзалддаг гэх Н.Туяагийн энэ тоглолтыг “Жем драфт” шар айрагны сурталчилгаатай хослуулсан нь чухам ямар учиртай юм бол гэж гайхах хүн цөөнгүй байна.  

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top