“Нугасны муухай дэгдээхэй” буюу дуучин Соло

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 11

“Гурван охин” хамтлагийн дуучин Д.Солонго гоо сайхны мэс заслаар хэрхэн хувирч болдгийг харуулсан зоримог бүсгүйчүүдийн нэг. Урлагийн ертөнцөд хөл тавих үедээ “Нугасны муухай дэгдээхэй” хэмээн цоллуулж явсан ч тэрбээр мэс заслын ширээнээс жинхэнэ хун болоод босч ирсэн нь үнэн. Төрсөн эх нь ч бараг танихааргүй болтлоо өөрчлөгдсөн дуучин бүсгүйн сэтгэл одоо хэр нь амраагүй аж. Нүүр царай, бие галбираа төгс болгохоор шамдаж, дуулахаас илүүтэй гоо сайхны мэс ажилбарт хамаг бүхнээ зориулж яваа Соло стиль имижээ ч эрс өөрчлөв. “Universe best songs-2013” наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа түүнийг үзэгчид нь “Ур чадвараараа бус хувцаслалтаараа гайхуулах юм” хэмээн шүүмжилдэг гэнэ лээ. Үнэхээр ч тэрбээр энгэр задгай хувцас, секси төрхөөрөө нэвтрүүлгийг чимж, авьяаслаг оролцогчдоос илүүтэй үзэгчдийн нүдийг хужирлаж суугаа.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ok(202.180.219.23) 2025 оны 03 сарын 13

mes zaslaas hun munguu tulsun ym chin setgel hanamjtai bwal boloo doo bidend yamar hamaa bna bidnii asuudal bish sh dee

1  |  0
Close menu