“Хамаг Монгол” тоглолтоо хэдхэн хоногийн өмнө хийсэн гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан гурав дахь хүүхдээ өлгийдөж авахаар зэхэж байна. Угтаа бол, энэ нь түүний дөрөв дэх хүүхэд. “Хэтэрхий хэв маяг хөөж, хөрөнгө чинээгээрээ гайхуулсан” хэмээн анхны эхнэрээ буруутгасан дуучин залуу Юм-Агь нэртэй хөөрхөн охиноо өнчрүүлж одсон түүхтэй. Монгол эмэгтэйн бүхий л шинжийг агуулсан гэх түүний хоёр дахь эхнэр нь “Шуранхай” хамтлагийн гишүүн, уртын дуучин Г.Эрдэнэчимэг байв.

Тэд өдгөө Үжингүнж, Өдрийнцолмон нэртэй хоёр охинтой болсон бөгөөд тун удахгүй гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэхээр сэтгэл догдлон хүлээж байгаа аж. Г.Эрдэнэчимэг таван сартай жирэмсэн бөгөөд нөхрийнхөө зохион байгуулсан “Хамаг Монгол” тоглолтыг уртын дуугаараа нээх үед үзэгчид түүний гэдэс хэрхэн томорч байгаа талаар шивэр авир хийлцэж суусан. Дуучин бүсгүй ташуу захтай үндэсний дээлээр гоёсон бөгөөд царай нь шингэрч, улам намбалаг болжээ. Тэрбээр хэвлий дэх үрээ энхрийлэх мэт үе үехэн гараараа илж, үзэгчдийн зүг инээмсэглэж зогссон нь үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан шүү.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 2 )
АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ. ЗАРИМ НЬ ХҮСЭЭД Ч ЗАЯАХГҮЙ ҮР ХҮҮХДИЙГ ЗАМААС НЬ БУЦААЛГҮЙ ТӨРҮҮЛЭХ ГЭЖ БАЙГАА ЖИНХЭНЭ ХҮМҮҮС ЮМАА. ЭРДЭНЭЧИМЭГ ЭГЧ Ч МУНДАГ БҮСГҮЙ ЮМ. ЖАВХАА АХ ХАЙРЛАЖ ЯВААРАЙ. БИТГИЙ ГОМДООГООРОЙ