Баянголчууд 78 тонн хог цэвэрлэжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 11

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан долоо хоног бүрийн бямба гарагийг бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болгон зарлаад байгаа. Энэхүү аян эхлээд хоёр долоо хоног өнгөрсөн бөгөөд энэ хугацаан дахь нийтийн их цэвэрлэгээнд давхардсан тоогоор 4375 байгууллага аж ахуйн нэгжийн 11227 хүн оролцож, нийтдээ 78 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэсэн байна.

Баянголчуудын бямба аян нь орчны бохирдлын эсрэг бүх шатны үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой бөгөөд цаашид олон нийтийг идэвхитэй хамрагдахыг ЗДТГ-аас уриалж байгаа аж. Өөрөөр хэлбэл, бямба гараг бүрийн 11-12 цагийн хооронд буюу ердөө гуравхан цагийг өөрийнхөө болоод ирээдүйнхээ төлөө зориулахыг уриалсан үйл ажиллагаа юм байна.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top