Дуучин Харанга-ын Х.Лхагвасүрэн, Хар сарнай-н С.С.Амармандах, Номинталст-ын Т.Дэлгэрмөрөн нарын хамтран гаргасан МӨНХ ХӨХ ТЭНГЭР цомог нээлтээ хийнэ. МӨНХ ХӨХ ТЭНГЭР цомгийн тухайд МУАЖ, Төрийн хошой соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, МУУГЗ, Төрийн соёрхолт Б.Шарав, МУСГЗ Л.Балхжав, МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, МУ-ын Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, МУСГЗ, сэтгүүлч яруу найрагч Ш.Гүрбазар, Болор цомын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаа нарын монголын яруу найраг, хөгжмийн салбарын урдаа барьдаг, алдартай уран бүтээлчидтэй хамтран гаргасан шилдэг уран бүтээл болж чадсан байна.
Мөн Эзэн Богд Чингис хааны “Алд бие минь алжааваас алжаатугай, Ахуй төр минь бүү алдартугай”гэсэн эрхэм сургаал анх удаа дуу болон энэхүү цомогт орсоноос гадна Э.Чойдогийн хөгжим “Жалам хар” монгол бүжгийн хөгжимд Дуучин Т.Дэлгэрмөрөн үг бичиж дуу болгосон зэрэг олон анхдагч тодотголтой уран бүтээлийг МӨНХ ХӨХ ТЭНГЭР цомог сонсогчиддоо хүргэсэн байна. МӨНХ ХӨХ ТЭНГЭР цомгийн нээлтийн хэвлэлийн бага хурлаа уран бүтээлчид 15-ны өдөр I loft function house-т зохион байгуулах бөгөөд нээлтийн хэвлэлийн бага хуралд цомогт хамтран ажилласан хөгжмийн зохиолчид, яруу найрагчид оролцож, цомгийн тодотголуудыг хийх юм байна. Харин CD presentation АНДГАЙ баярын тоглолт 2013 оны 03-р сарын 18-ны өдөр Улаанбаатар ресторанд 19:00 цагаас VIP хэлбэрээр тоглогдох юм байна. Баярын тоглолтонд Дуучин Х.Лхагвасүрэн, С.С.Амармандах, Т.Дэлгэрмөрөн нар цомогт орсон дуунуудаа хамтран дуулахаас гадна өөрсдийн хит уран бүтээлүүдээ үзэгчиддээ хүргэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )