Үүрэн телефоны оператор компаниуд ярианы төлбөрийг секундээр тооцох шинэ үйлчилгээг энэ сарын 15-наас эхлэхээр болсон. Харилцаа холбооны зохицуулах газарт нэр бүхий компанийн өгсөн саналд эхний минутыг үндсэн тарифаар, хойшихийг нь секундээр тооцох тухай тусгажээ. Түүнчлэн секундын төлбөрийг хоёр төгрөг байхаар заасан байна. ШӨХТГ-ын шийдвэрээр тус ажлыг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх байсан ч Харилцаа холбооны зохицуулах хорооноос компаниудын ирүүлсэн саналыг судлах шаардлагатай гээд 15-ныг хүртэл хойшлуулсан юм. Тэд энэ долоо хоногт ямар шийдвэр гаргасан талаараа мэдээлэх гэнэ. Гэхдээ үүрэн телефоны бүх оператор санал явуулаагүй, зарим нь Харилцаа холбооны зохицуулах газрын шийдвэрийг хүлээж байгаа ажээ.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )