"Сод Монгол"-ын гэх Ц.Анандбазар шиг дуулианы эзэн Монгол цөөхөн бий. Түүний хийсэн хууль бус үйлдлүүд шил дараалан хэвлэлээр цацагдаж, өөрөө "аавынд" ороод гарсан зайтай эр. Түүний хийсэн болгон нь дарагддаггүйн жишээ энэ. Хууль бус үйлдэл нь эхнээсээ цухалзаж эхэлсэн төдийгүй их хэргийн эзэн түүний талаарх комментуудын зах зухаас хүргэе.
- Эцгийн нэрээр биш эрхэлж байгаа ажлаараа овоглосон Ц.Анандбазар мөнгөтэй хүний жишгээр улстөрд хүч үзэхээр шийдсэн.
- Өөрсдийгөө бизнесмэн хэмээн өргөмжилсөн нөхдүүд улстөр рүү, тодруулбал саарал ордон руу нүүх болсон гол шалтгаан нь хууль бус үйлдлээ хаацайлж, өөрийгөө өмгөөлөх, хамгаалах эрх олгох гэснийх хэмээн таамагладаг. Үнэндээ сүүлийн үед энэ таамаг ортой болоод буй. Ц.Анандбазар эрхэм ч улстөр рүү эргэлт буцалтгүй орох шийдвэр гаргаж УИХ-ын сонгуульд нэр дэвших үеэрээ баривчлагдсан. Түүнийг нэр цэвэр“но”-гүй нэгэн гэхэд дэгсдэнэ. Түүнд булавч бултайж, даравч дарайх “но” бий.
- Тэрбээр “НИК” ХК-ийн дэд захирлаар ажиллаж байхдаа мөнгөнд донтон “Чандмань холдинг” ХХК-ийн албан бланкийг ашиглан захирлын гарын үсгийг хуурамчаар үйлдэж байжээ. Энэ нь 91 сая төгрөгийг өөрийнхөө компанийн дансанд шилжүүлэн авах санаархал нь. Тэрбээр эл санаагаа ч гүйцэлдүүлж байжээ. Энэ талаар мөрдөн байцаагч Д.Наранбаатар хэвлэлд ярьсан байна.
- Тэр татвараас зугатаагчдын нэг. “Сод Монгол” групп нь 2001-2002 онд татварт ногдох орлогоо нуусан нь 152 сая төгрөгийн орлогын албан татвараас зайлсхийсэн явдал байв. Энэ хууль бус үйлдэл нь ТЕГ, Мөрдөн байцаах газрын шалгалтаар нотлогдсон ч Ц.Анандбазар асуудлыг намжааж чаджээ.
- Тэр сонгуулийн өмнөхөн баривчлагдсан нь түүнтэй хамтардаг нөхдүүдийг түгшээсэн явдал болсон ч шоронгоос “Би буруугүй” хэмээн захидал бичиж байв.
- “Сод Монгол” ХХК-ийн захирал Д.Чинзориг гэгч “Ардын эрх" сонинд хандаж, өөрийгөө “Н.Энхбаяр, Ц.Анандбазар нарын анхны хохирогч” хэмээн ярилцлага өч байв. Уг ярилцлагад тэрээр өөрийн байгуулсан “Сод Монгол” ХХК-ийн нэр төдийгүй компанийн эд хөрөнгийг Ц.Анандбазарт хэрхэн алдсан, үүнд нь тухайн үеийн МАХН-ын дарга Н.Энхбаяр хэрхэн оролцсон талаар дэлгэсэн. Д.Чинзориг захирал сонинд ярилцлага өгөхийн өмнө Ц.Анандбазар, Н.Энхбаяр нарын хохирогч болох тухайгаа АТГ-т мэдүүлжээ.
- Ц.Анандбазарын талаар "Өргөө" кино театрыг эрх мэдэлдээ дулдуйдан худалдаж авсан, энхрий хайрт намынхаа дуу хоолой болж, МАН-ын эсрэг чиглэсэн ухуулгын агуулгатай хэмээн “Бурхан өршөөг” монголын уран сайхны киног “Өргөө” кино театрт гарахыг нь хориглосон, “Өргөө” кино театрынхаа салбарыг Мэдээлэл технологийн үндэсний паркад хийх нэрийдлээр олон нийтийн хурал, үзэсгэлэн болох боломжгүй болгосон, СХД-ийн ТҮК-ийг “удирдах” болсноос болж тус дүүргийг нийслэлийн хамгийн их хогтой дүүрэг болгож “алдаршуулсан”, бензин шатахууны үнийг огцом нэмэх хуйвалдаанд оролцсон зэргийг нэрлэж болно.
- Ц.Анандбазар Соёлын төв өргөөг авч эзэмшил хэсгийнхээ подвалийг нь ухсан төдийгүй суурь ханыг нь нурааж, даацын баганыг нь хөндөж гараж хийжээ. Үүний улмаас Театрын музей нурахад хүрээд байгаа гэх.
- Ц.Анандбазар төрийн өмчийг дур мэдэн ашиглаж Мэдээллийн технологийн үндэсний паркийг нэгээхэн хэсгийг Мобиком, Юнителд сарын 5,2 сая, Броадвайд 3,9 сая, Wendy 2 сая төгрөгөөр түрээслүүлсэн гэх.
10. Мэдээлэл технологийн үндэсний паркийн хойд хэсэг буюу үзэсгэлэнгийн танхим байсан хэсэгт, 1 болон 2 дугаар давхарын нийт 1500 ам метр талбайг түрээслэнэ гэж гэрээндээ дурьджээ. Гэвч яг үнэндээ зоорийн хэсэг 1386 ам метр, 1 давхрын 1428 ам метр, 2 давхрын 1134 ам метр гээд нийтдээ 3948 ам метр талбайг түрээслэсэн байна. Энэ бол Төрийн өмчийн хорооноос гаргасан албан ёсны тоо юм шүү. Тэр ТӨХ-ны дарга асан Т.Сугартай холбоотой гэгддэг. Тиймдээ ч эл шийдвэрийг гаргасан байж магад.
11. 3948 ам метр талбайн түрээсийн төлбөрийг ам метр нь 6000 мянган төгрөг бөгөөд нийт 1500 ам метрээр тооцож сард ердөө 9-хөн сая төгрөг төлдөг гээд бод доо.
12. Ц.Анандбазар 1999 онд байгуулагдаад гурван жил болж байсан “Сод Монгол групп” гэх компанид анх ажилтнаар орсон ч богинохон хугацаанд Ерөнхийлөгч нь болон дэвшсэн гэдэг.
Сэтгэгдэл ( 0 )