О.Пүрэвдулам: Юун Ганнам дүүрэг вэ, би эх орондоо байна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 11

“Гоёл” наадмын отгон топ моделиор тодорсон О.Пүрэвдулам сүүлийн үед олны нүдэнд өртөлгүй, нам гүмхэн суугаа. Загварын ертөнцийн топ бүсгүйн талаар элдэв мэдээлэл дунд алтны магнат Ц.Мянганбаяртай нэр холбогдсоноор энэ өргөмжлөлийн эзэн болсон хэмээсэн нь их. Тэгвэл саяхны нэгэн мэдээлэлд түүнийг БНСУ-ын Ганнам дүүрэгт Ц.Мянганбаяртай хамт амьдарч байгаа талаар дурджээ. Энэ тухай топ модель О.Пүрэвдуламаас тодруулснаа хүргэе.

-Уучлаарай, таныг Солонгосын Ганнам дүүрэгт Ц.Мянганбаяртай хамт амьдарч байгаа гэсэн мэдээлэл гарч. Энэ үнэн үү?

-Юун Ганнам дүүрэг вэ. Би одоо эх орондоо амьдарч байна шүү дээ. Тэр хүнтэй тэнд амьдрах ямар ч шалтгаан надад алга. Ийм худлаа мэдээллийг хэн тараагаад байгаа юм бол...

-Топ модель болсноос хойш олны анхааралд өртөх нь нэмэгдсэн. Магадгүй энэ өргөмжлөлийг дагаад элдэв яриа ч их гардаг болов уу?

-Тийм ээ, миний тухай янз бүрээр л ярьж бичих юм. Өөрөө ч мэдээгүй шахам явж байгаад л сайн муугаараа дуудуулж байна шүү дээ. Топ модель болно гэдэг чинь өндөр үүрэг хариуцлага, нэр төр. Яагаад заавал хэн нэгний дэмжлэг, эд мөнгөтэй холбож яриад байдгийг нь ойлгохгүй юм.

-“Catwalk” хамтлагийн уран бүтээлээр сонин юутай вэ?

-Ганц, хоёр шинэ дуун дээрээ ажиллаж байна. Хамтлагийн хоёр гишүүн маань ажил ихтэй байгаа учраас жаахан сунжрах шинжтэй. Гэхдээ нэг их удахгүй байх аа.

Р.Мөнгөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top