“Сайн ээж” хүндэтгэлийн арга хэмжээ болов

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 11

Үр хүүхэдтэй хүн бүхэн л манцуйтай байхаас нь нойроо хугасалж, нас биед хүрсэн ч үрийнхээ сэтгэлээ чилээж явдаг.  “Даш” сургалтын төвөөс  “Сайн ээж” арга хэмжээг зохион байгуулав. Завгүй “охид хөвгүүдийг” ээжүүдтэйгээ хамт байх бололцоо олгосон энэхүү арга хэмжээ сургалтын оролцооны арга дээр тулгуурласнаараа онцлогтой байлаа. Ээжтэйгээ хамт эрвээхэй урлаж, хайртайгаа хэлж, басхүү гомдоосон бол уучлал хүсч, өөрсдийнхөө гараар мэндчилгээ урлаж өгсөн нь хүүхэд насанд хүргэж өгсөн сайхан арга хэмжээ болов. “Даш” сургалтын төвөөс энэхүү арга хэмжээг жил болгон уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top