Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Орхон аймгийн оршин суугч, иргэн Д.Ням-Очир онц хүнд гэмт хэрэгт хууль бусаар шалгагдахдаа 330 хоног цагдан хоригдож, үүний улмаас сэтгэцийн эмгэг өвчтэй болсон тул түүнд учирсан гэм хорын хохирлыг арилгуулахаар шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргасан байна. Энэ асуудлыг шат шатны шүүх хянан хэлэлцэж, Улсын Дээд шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хяналтын шатны шүүх хуралдаанаар иргэн Д.Ням-Очирт учирсан гэм хорын хохиролд 41,131,060 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )