“Би Эдит Пайф байна” моно мюзиклд Ц.Баясгалан тоглоно

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 09

УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Баясгалан Францын нэрт дуучин Эдит Пайфын /1916-1963/ амьдрал, түүний уран бүтээлийн тухай өгүүлсэн моно мюзикл драмын жүжигт тоглохоор болжээ. Энэ сарын 16-нд “Central tower”-ын “Монет” ресторанд болох уг жүжгийг Нина Мазурийн зохиолоос сэдэвлэн Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Баатар найруулсан бөгөөд туслах найруулагчаар н.Баяржавхлан ажиллажээ.

Эхдээ хаягдаж хоцорсон Эдит эцгийн хатуу гараар өсч хүмүүжин, гудамжны тарчиг амьдралаас хэрхэн алдартай дуучин болж чадсаныг харуулах жүжгийн үеэр түүний дуулсан “L Hy mne al amour”, “La Vie en rose”, “No je ne regretted”, “Padam Padam”, “Marseillaise” зэрэг дуунууд нь эгшиглэхийн сацуу “Mon Lugionnaire”, “L accordioniste”, “Sous le ceil de Paris” дуунууд хэрхэн төрсөн тухай өгүүлэх ажээ. Эдит Пайфын дуунууд нь түүний дурлалт залуус, бүтэлгүй хайрын түүхээс сэдэвлэгдсэн байдаг. Тэрбээр 47 жил амьдрахдаа хүнд бэрх давааг бишгүйдээ л нэг туулсан бөгөөд түүний амьдралыг хайр дурлалгүйгээр төсөөлөхийн аргагүй юм.

Жүжигчин Ц.Баясгалангийн энэ жил ганц хүний моно драмын төрлөөр драмын шилдгийн шилдэг шалгаруулах “Гэгээн Муза” наадамд нэр дэвшин өрсөлдөж байгаа бөгөөд тус наадмаас өмнө нь шилдэг дүрийн цомыг хоёр удаа гардаж байсан аж.

Р.Есүй  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top