Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:
Өнөө шөнө Ховд, Говь-Алтайн нутгаар, маргааш өдөр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн нутгаар салхи секундэд 28-30 метр хүрч, шороон шуурга шуурна.
Шөнөдөө Увс, Завханы нутаг, өдөртөө Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч цасан шуурга шуурна.
2013 оны 03 дугаар сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж ихэнх нутгаар секундэд 18-20 метр, Алтайн салбар уулсаар секундэд 28-30 метр хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурна. Өдөртөө хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Эгь-Үүр, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Хараа голын саваар шөнөдөө 8-13 градус, өдөртөө хүйтэрч 7-12 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Өдөртөө үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 15-20 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн, өдөртөө нутгийн хойд хэсгээр 4-9 градус, өмнөд хэсгээр 10-15 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 28-30 метр хүрч хүчтэй шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 14-19 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж өдөртөө секундэд 9-14 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.
2013 оны 3 дугаар сарын 09-нөөс 3 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
9-нд зүүн зүгийн нутгаар цас орж, салхи секундэд 18-20 метр, говийн нутгийн зүүн хэсгээр секундэд 28-30 метр хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурна. 10-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 11-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хугацааны эхээр Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн-бэлчир, Идэр, Тэс, Буянт, Ерөө, Халх голын саваар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, Говийн бүсийн баруун хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )