МХЕГ-ын даргыг “ном журмаараа” бол Шадар сайд томилох ёстой билээ. Гэвч тус газар өнөөдрийг хүртэл даргагүй байгаа. Яагаад даргагүй ингэж удаж байгаа талаар болон түүнийг алахыг завдсан талаар бид Шадар сайд Д.Тэрбишдагваас тодрууллаа.
- МХЕГ-ын даргыг яагаад өнөөдрийг хүртэл томилохгүй байна вэ?
- Ойрын хугацаанд томилно. Яг хэнийг томилох вэ гэдэг дээр санал зөрөөд байна.
- Яг хэн хэн дээр санал зөрөлдөөд байгаа юм бэ?
- Тэрийг хэлэхгүй.
- Ч.Чимидсүрэнг томилох эсэх дээр Ерөнхий сайдтай тохиролцоонд хүрээгүй юм биш үү?
- Мэдэхгүй. Ойрын хугацаанд томилно. Ер нь ганц, хоёр хүнийг ярьж байсан. Гэхдээ яг энэ хүнийг томилно гэж яриагүй байна.
- Яг яагаад тохиролцоонд хүрэхгүй байгаа юм бэ?
- Өөрчлөлт шинэчлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, хуучинсаг биш, шинийг санаачлагч хүнийг томилно. МХЕГ-ын 70 хувь нь хяналт байгаа шүү дээ. Тэгвэл 70-80 хувь нь соён гэгээрүүлдэг, урьдчилан сэргийлж, анхааруулдаг байх ёстой. Өөрөөр хэлбэл бид асар том бүтэц дээр ярьж байгаа болохоор түүнийг хүлээн зөвшөөрөх хүнийг л томилно. Одоо МХЕГ-ыг өөрчлөхийн тулд 107 хуульд өөрчлөлт оруулж байгаа.
- Таны өрөөнд нэг хүн орж ус цацсан гэсэн мэдээлэл гарч байсан?
- За тэр яахав дээ. Хаячих. Сүйдтэй асуудал биш.
- Би дуу хураагуураа унтраачихъя. Энүүхэндээ л хэлээд өгчих л дөө.
- Намайг байхгүйд нэг нөхөр шууд манай өрөө рүү орох гэж дайрсан юм билээ. Манай туслах “Та яах гэж байгаа юм бэ?” гэсэн чинь барьцалдаад авсан гэсэн. Тэгээд нэг савтай, өнгөтэй ус манай өрөө рүү цацаж хараал хийж байна, үхүүлнэ гэж янз янзын л юм ярьсан юм шиг байна лээ. Та гар гэсэн чинь ганц нэг цохьсон юм шиг байна лээ, манай туслахыг.
Энэ байтугай л мань мэтийг гүтгэж гүжирддэг болохоор наадхаа битгий яриа болгоорой гэсэн юм. Нөгөө хүүхэд чинь залуу юм болохоороо найзууддаа хэлчихсэн юм шиг байна лээ.
- Цагдаад өгчихсөн юм чинь хариуцлага тооцох л байх даа?
- Мэдэхгүй. Ямар хүний амь насанд халдчихсан биш уучлалт гуйвал болох байлгүй дээ. Би тэр хүүхдэд /туслахдаа/ “Төрд ажиллаж байгаахүнд хараад хүрдэггүй юмаа” гэж хэлсэн.
- Тодруулга өгсөнд баярлалаа.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )