Хөрөнгө, орлогын мэдүүлэг бүрдүүлэлт дутуу байна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 12

Авлигатай тэмцэх газраас албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн бүртгэх ажлыг 2013 оны 2 дугаар сарын 15-ны дотор зохион байгуулах арга хэмжээг авч ажиллаж байгаа. Тэгвэл улсын хэмжээнд 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар 47000 гаруй мэдүүлэг гаргагч мэдүүлгээ бүртгүүлэхээс 88 хувь нь мэдүүлгээ бүртгүүлсэн байна.

Авлигатай тэмцэх газарт хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлбэл зохих 264 албан тушаалтнаас 171 буюу 65 хувь нь мэдүүлгээ бүртгүүлжээ.

Энэ жилийн мэдүүлгийн бүрдүүлэлтийн хувьд нийтийн албан тушаалтнаас мэдүүлгээ цаасаар гаргахаас гадна цахим хэлбэрээр хүлээн авч байгаа ба цахим хуудсанд нийт мэдүүлэг гаргагчдын 78 хувь нь бүртгүүлж, мэдүүлгээ цахим хэлбэрээр мэдүүлээд байгаа аж.

Мэдүүлгийг цахим хэлбэрээр бүртгүүлж эхэлсэнтэй холбоотой бүрдүүлэлтийн үйл ажиллагааг Говь-Алтай аймгийн ЗДТГ, ИТХ, Увс аймгийн ЗДТГ, ИТХ, Сүхбаатар аймгийн ЗДТГ, ИТХ, Хэнтий аймгийн ИТХ, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Дорноговь аймгийн ИТХ, Дархан-Уул аймгийн ИТХ, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар, Гадаад харилцааны яам, Төрийн өмчийн хороо, Татварын ерөнхий газар зэрэг байгууллагууд хангалтгүй зохион байгуулж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top