XYII жарны “Тийн ялгуусан” хэмээх усан могой жилийн Төрийн золголт дөнгөж сая боллоо. Үүний дараагаар Төрийн гурван өндөрлөг ахмадуудыгыг хүндэтгэн хүлээн авч, амар мэндийг нь айлтгав. Манай улсад 95 болон түүнээс дээш насны 700 гаруй буурай байдаг бөгөөд тэдгээрийн төлөөлөл болгож энэ жилийн хувьд дараах ёсөн ахмадтай Төрийн гурван өндөрлөг золголоо. Тодруулбал:
- С.Бүтэмж- 1907 онд Сүхбаатар аймгийн Халзан суман төрсөн. Малчин-саальчинаар ажиллаж байсан тэрбээр өдгөө 106 насыг зооглож байгаа. Тэрбээр энэ удаагийн Төрийн золголтод оролцож байгаа өндөр настнууднуудаас хамгийн ахмад нь юм.
- Д.Гомбоо- 1912 онд Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн. Сумын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан тэрбээр өдгөө 101 насыг зооглож байна.
- Л.Ишжамц 1914 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн. Гандантэгчинлэн хийдийн гүн ухааны Дашжамбал дацанд шавилан сууж одоог хүртэл хурал удирдах дархан умзадаар ажиллаж байна. Өдгөө 99 насыг зооглож байгаа.
- П.Норжин- 1916 онд Дорнод аймагт төрсөн. Хүүхдийн эмнэлэгт сувилагч, манаачаар ажиллаж байсан ахмад дайчин энэ жид 97 хүрч байна.
- Ц.Адъяа- 1921 онд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн тэрбээр Дундговь аймгийн АДХ-ны гүйцэтгэх захиргааны дарга, Архангай аймгийн АДХГЗ-ын дарга, Сайд нарын зөвлөлд зохион байгуулагч, Завхан аймгийн МАХН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-аас ЗСБХНУ-д суугаа ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан. Өдгөө 92 настай.
- Л.Бүзмаа- 1929 онд Увс аймгийн Зүүнхараа суманд төрсөн тэрбээр Нийслэлийн эрүүл мэндийн газарт эх нялхсын байцаагч, Нийслэлийн халдварт, ариун цэврийн станц болон Сэлэнгэ аймгийн больницод их эмчээр тус тус ажилласан. Өдгөө 84 настай.
- Н.Арвага- 1932 онд Дундговь аймагт төрсөн. Жолооч , эксковаторчноор улсдаа 40 жил ажилласан. Өдгөө 81 настай.
- Я.Нямаа. 1932 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн. Тэрбээр багш, малын эмч, сумын төвийн багш, Төв аймгийн Баянбараат, Алтанбулаг суманд зоо- мал эмнэлгийн тасгийн эрхлэгч, МААЭШ-ний хүрээнд эрдэм шинижлгээний ажилтнаар ажиллаж байсан. Өдгөө 81 настай.
- В.Дэнсмаа-1933 онд Сүхбаатар аймагт төрсөн. БХЯ-ны Цэргийн оёдлын үйлдвэрт оёдолчин эсэргүүрчнээр 30 гаруй жил ажилласан тэрбээр олон хүүхэд төрүүлж өсгөсөн алдарт эхийн 1,2 дугаар одонт эх юм. Өдгөө 80 настай.
Ахмадууд үг хэл хурц, ухаан санаа саруул байсан бөгөөд Төрийн гурван өндөрлөгтэй золгож байгаад баяртай байв. Харин энэ жил 99 насыг зооглож байгаа Л.Ишжамц Ерөнхийлөгчийг таниагүй бөгөөд хурсан олныг үе үе инээлгэж байлаа. Ингээд ахмадуудтай хийсэн золголтын зурган сурвалжлагыг та бүхэндээ хүргэе.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )