Ерөнхийлөгчийн Сар шинийн төлөвлөгөө

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 08

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж арвандолдугаар жарны “Тийн ялгуусан” хэмээх усан могой жилийн сарын шинийн баярын үеэр дараах ёслолын арга хэмжээнүүдэд оролцох юм.
Хоёрдугаар сарын 9-ний бямба гаригийн 15.00 цагаас хөдөлмөр, бүтээлийн өндөр амжилт гаргагчдад Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд одон, медаль гардуулна.

Битүүний өдөр буюу ням гарагт  14.00 цагаас Бөхийн өргөөнд хүчит 256 бөхийн барилдааныг үзэж сонирхоно.
 
Харин нэгний өглөө 08.00 цагт Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлээд Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд золгох ёслолд оролцоно. Энэ үеэр төрийн эрх баригчид болон ахмад настануудтай золгох юм. Бид тэрхүү золголтыг шуурхай дамжуулах болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top