Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш шагнал гардуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 08

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж арвандолдугаар жарны “Тийн ялгуусан” хэмээх усан могой жилийн цагаан сарын баярын үеэр дараах ёслолын арга хэмжээнүүдэд оролцох юм.

Хоёрдугаар сарын 9-ний бямба гаригийн 15.00 цагаас хөдөлмөр, бүтээлийн өндөр амжилт гаргагчдад Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд одон, медаль гардуулна. Битүүний өдөр 14.00 цагаас Бөхийн өргөөнд хүчит 256 бөхийн барилдааныг үзэж сонирхох аж.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч цагаан сарын шинийн нэгний өглөө 08.00 цагт Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлээд Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд золгох ёслолд оролцох юм байна. Түүнчлэн ахмад настны төлөөлөл болсон есөн азай бууралтай золгож хамтдаа дурсгалын зураг татуулж сэтгүүлчдэд ярилцлага өгөхөөр төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top