Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдрийн чуулганы эхэнд хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн явцад гишүүдийн зүгээс Байнгын хорооны санал, дүгнэлт болон нэр дэвшигчээс асуух асуулт байсангүй. Харин УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл үг хэлсэн. Ингээд Ш.Батцэцэгийг Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр дэмжих санал 85,4 хувиар дэмжигдсэнээр Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоол батлагдлаа. Ингэснээр Ш.Батцэцэг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 15 дахь гишүүнээр томилогдож байгаа юм.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )