УИХ-ын намрын ээлжит чуулган өндөрлөж байгаатай холбоотойгоор хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг батлах эсэхийг хэлэлцлээ. Хаврын чуулганаар УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль намрын чуулганаар хэлэлцэж амжаагүй зарим хулийн төслийг хэлэлцэх гэнэ. Энэ асуудалтай холбоотойгоор асуулт, санал байгаагүй тул гишүүдийн 67,8 хувийн саналаар баталлаа.
Яг одоо Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг чуулганаар хэлэлцэж байна.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )