УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр өнгөрсөн мягмар гарагт Оюутолгойн ТУЗ-д суугаа Засгийн газрын төлөөлөгч нарт хандаж илгээсэн бичиг, Оюутолгойгоос худлаа мэдэгдэл гаргасан тухай баримтуудыг дэлгэлээ. Гишүүний мэдээллээр бол “Монголын ард түмэн зайлшгүй мэдэж байх бас нэг асуудал бол Оюутолгой ХК-д зориулан ААН-ийн орлогын албан татварын хуулийг өөрчлөн батлуулсан явдал юм. Бусад маш олон төрлийн хөнгөлөлт бий. Эрдэнэс Оюутолгой компанийн хөрөнгө оруулалтын өр өнгөрсөн оны гуравдугаар сарын байдлаар 393 тэрбум төгрөг, өнөөдөр хүүгийн хамт яг хэд болсон гэдгийг Оюутолгой ХК-иар тогтмол, үнэн зөв мэдээллүүлж байх нь чухал байна. 34 хувийг худалдаж авснаас болж олон тэрбум ам.долларын өрөнд орлоо гэж мэдээлж байгаа бол худлаа юм. Оюутолгойн блансаар бол компанийн дүрмийн сан буюу компанийн үнэлгээ хоёр тэрбум орчим ам.доллар юм. Санхүүгийн тайлангаар бол лав 3,3 тэрбум ам.долларын санхүүжилт нь Рио Тинто компаниас авсан маш богино хугацаатай зээл. Үүнийг анхны хөрөнгө оруулалт гэсэн нэр томъёогоор биднийг будилуулж байна. Оюутолгой ХХК-ийн блансад байгаа богино хугацаат өр төлбөрийг 100 хувь борлуулалтаас буюу тэдний хэлж байгаагaар Монголын ард түмний 100 хувь мэдэлд байгаа баялгаар төлөх болно” гэлээ. Ийнхүү зөрүүтэй мэдээлэл, алдагдалтай гэрээг цаашид хэрхэх талаар ч хэд хэдэн зүйлүүдийг дурьдсан юм.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )