Үйлдвэр, хөдөөө аж ахуйн сайд Х.Баттулга Төрийн өмчийн хорооны удирдлагатай уулзаж, Хорооны үйл ажиллагаатай танилцан, цаг үеийн тулгамдаж буй асуудлаар ярилцаж, үүрэг чиглэл өгчээ.
Уг уулзалтанд Төрийн өмчийн хорооны Орлогч дарга Ж.Төмөрбаатар, Төрийн өмчийн удирдлагын газрын дарга В.Дарханбаатар, Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О. Сэр-Од, Төрийн өмчийн бүтцийн өөрчлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга М.Батгэрэл, Захиргааны хэлтсийн дарга Ц.Одмаа нар оролцон, Хорооны үйл ажиллагааны талаар танилцуулж,Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын сонирхсон асуултанд хариулав.

Сэтгэгдэл ( 0 )