М.Батчимэг гишүүн гуравдагч хөршүүдийг онцоллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 05

УИХ-ын гишүүн М.Батчимэг өнөөдөр Канадын Гадаад явдлын яамны Зүүн хойд Азийн газрын дарга ноён Алайн Гендроныг хүлээн авч уулзжээ. Тэд Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаа, аюулгүй байдлын зарим асуудлаар санал солилцсоны зэрэгцээ Монгол-Канадын харилцаа, хамтын ажиллагааг цаашид энэ чиглэлээр өргөжүүлж, парламент хоорондын харилцааг идэвхжүүлэх талаар ярилцсан тухай УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Түүнчлэн уулзалтаар Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элссэнтэй холбогдуулан Монгол-Канадын харилцааг шинэ утгаар баяжуулах боломж гарч ирснийг ноён Гендрон онцлон тэмдэглэжээ.

Монгол Улсын өсөлт хөгжлийн энэхүү чухал үед гуравдагч хөрш орнуудтай тогтоосон харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт чухал ач холбогдолтой болохыг УИХ-ын гишүүн М.Батчимэг онцолж, ноён Гендронтой санал нэг байгаагаа дурдсан байна. Цаашилбал, Монголд одоо хэрэгжиж буй томоохон төслүүдэд оролцож байгаа гадаадын хөрөнгө оруулагчид үйл ажиллагаагаа ил тод болгох, олон нийтийг тэнцвэртэй мэдээллээр хангах, хариуцлагаа өндөржүүлэх шаардлага буйг мөн онцлон өгүүлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top