УИХ-ын гишүүн О.Содбилэгийнх бүл нэмлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 04

 

Ш.Отгонбилэг агсны буянаар эхнэр, хүү хоёр нь УИХ-ын гишүүн болсон. Гэвч хүү нь аавынхаа үйл хэргийг олигтой ч үргэлжлүүлж чадахгүй байгаа. Үүний нэг жишээ бол тэрбээр УИХ-ын нэгдсэн чуулган дээр бүлх залгисан мэт дуугүй байж, iPad-тайгаа үй зайгүй нөхөрлөдөг. Харин сүүлийн үед тэрбээр Төрийн ордонд үзэгдэж харагдсангүй. Учир нь өнгөрсөн сарын 29-ны 09:35 цагт 4,100 грамм охинтой болжээ. Тодруулбал О.Содбилэгийнх гэж айл анхны охин үр, гурав дахь хүүхдээ өнгөрсөн сарын сүүлээр өлгийдөн авч, эрхэм гишүүн охиныхоо баас, шээстэй даавууг өөрийн гараар угаана хэмээн агуу хайр халамжаа үзүүлж байгаа гэнэ.

П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top