Н.Батцэрэг М.Энхсайханы талд зогслоо

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 21

М.Энхсайхан эрхэм Монголын Төмөр Зам Төрийн өмчит компанийн захирлын албанаасаа буусан ч, төмөр замын талаарх өөрийн байр сууриа ажил хэрэг болгох эрмэлзэл дүүрэн явна. Тэрээр өнөөдөр УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн ээлжит хуралдаанд төмөр замын талаарх байр сууриа илэрхийллээ. М.Энхсайхан эрхмийн хэлж буйгаар Чингис бондын эх үүсвэрийн тодорхой хэсгийг хурдан хугацаанд үр ашгаа өгч чадах  хамгийн ойрын зах зээлд нүүрсээ нийлүүлэх боломжтой төмөр замын бүтээн байгуулалтад оруулах ёстой гэж байгаа юм. Түүний энэхүү байр суурийг  “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг дэмжиж байсан. Тэрээр манай улс цаг хожиж урд зах зээл рүү нүүрсээ гаргах зөв гэсэн зүйлийг хэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top