Үүл баатар үгэнд орж эхлэв үү?

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 21

Иргэд агаарын бохирдол буурахгүй байна гэж хэчнээн үглээд шийдвэр гаргагчид хурдан түргэн шийдвэр гаргаад байдаггүй. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн хагас сайн өдөр сайд нарыг хотын даргатай хамт загнасан биш асуудал хурдан шийдэгдэх янзтай болоод явчихлаа.

Учир нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар хамтран шийдвэр гаргаж, нийслэлийн  агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоогоод байгааг Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлж байх юм.

Шинэчлэгдсэн бүсээр   агаарын бохирдол  хамгийн ихтэйд тооцогддог  Баянгол дүүргийн 7, 9, 10, 11, 16, 20, 21, 22, 23-р хороог нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1-р бүс болгож энэ хэсэгт зөвхөн боловсруулсан түлш нэвтрүүлэхээс гадна айл өрхүүдэд бүтэн шаталттай ердийн зуух нийлүүлэх бүс болгожээ. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдах дүүрэг, хороо, өрхийн тоог дэлгэрэнгүй танилцуулъя.

 

Бүсүүд

1-р бүс

2-р бүс

3-р бүс

 

Дүүрэг

Боловсруулсан түлш болон бүрэн шаталттай ердийн зуух нэвтрүүлэх хосолмол бүс

Шинээр бүрэн шаталттай ердийн зуух нэвтрүүлэх бүс

Бүрэн шаталттай ердийн зуух эцэслэн нэвтрүүлж дуусгах бүс

 

 

Баянгол

7, 9, 10, 11, 16, 20, 21, 22, 23

7, 9, 10, 11, 16, 20, 21, 22, 23

-

 

Чингэлтэй

-

-

7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19

 

Сүхбаатар

-

20

9, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19

 

Сонгинохайрхан

-

-

1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 30, 31, 32

 

Баянзүрх

-

16, 20, 23, 24, 25

2, 4, 5, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 17, 19, 21, 22, 27, 28

 

Хан-Уул

-

-

2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16

 

Налайх

-

-

1, 2, 3, 4, 5, 6, 7

 

Хорооны тоо

9

15

84

 

Өрхийн тоо

12461

18673

27523

 

 

Сайд, Мэр хоёр ямар ч байсан бүсүүдийг ингээд шинэчилчихлээ. Энэ шийдвэр гарсантай холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А-134/А-263 тоот тушаал, захирамж хүчингүй болж байгаа аж. Тэгэхээр Ерөнхийлөгч загнаад байвал ажил нь ингээд яваад байх янзтай байна. Уг нь Үүл дарга ямар хүүхэд биш. Заавал ингэж чичлүүлж байх хэрэг байдаг ч юм болов уу даа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top