Ц.Элбэгдорж: Х.Баттулга аа, Чи хаагуур юу хийгээд явна вэ?

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 19

 Ийм үгийг өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэллээ. Тэрээр Засгийн газрын гишүүдтэй ширүүхэн уулзалт хийснийг өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн ширүүн дайралтад өртсөн нэг “бай” нь Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга байв. Ерөнхийлөгч хэлэхдээ:

 “...Төмөр замын ажил чинь эхэлчихсэн 2013 онд ашиглалтад орох ёстой атал одоо хэр нь юу ч хийгээгүй байна. Х.Баттулга аа, Чи хаагуур юу хийгээд явна вэ. А.Гансүх ээ, төмөр замаа тавьж чадахгүй бол хариуцлага тооцно шүү. Засгийн газар иргэдийн сэтгэгдэл бичих эрхийг хаах гэж улайран хөөцөлдөхийн оронд өмнөх ажлаа хий. Утаанаас салах тал дээр ямар ч мэдлэг мэдээлэл төлөвлөгөө танай засагт алга байна...” хэмээн тун өндөр дуугаар хэллээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top