Ерөнхийлөгч хишиг хүртээв

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 18

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2013 оны тэтгэлгийг шилдэг оюутнуудад хүртээх ёслол боллоо. Оюутнуудад Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулав.

Насанд хүрэгчдийн сонирхогчдын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль, FIDE мастер цол хүртсэн МУИС-ийн оюутан Баярын Ану, Туркийн Анталиа хотноо болсон "Оюуны Олимп Мемориад 2012"-оос Flash member төрөлд алтан медаль, Дэлхийн рекорд  эзэмшигч болсон МУИС-ийн оюутан Сайханбаярын Цогбадрах, Болгар улсад болсон Оюутны олон улсын Математикийн олимпиадад II зэргийн диплом хүртсэн ШУТИС-ийн оюутан Ганболдын Адъяажав, Хүүхдийн анхдугаар Олимпийн наадмаас чөлөөт алтан медаль хүртсэн МУБИС-ийн оюутан Ганбатын Эрдэнэболд, Баатарзоригийн Батцэцэг нарын зэрэг эх орныхоо нэрийг тив дэлхийд гаргаж яваа оюутнууд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг дараах оюутнуудад хүртээв.

Сүхбаатарын Долгормаа ЭМШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн Нүүр ам судлалын тавдугаар анги, Батжаргалын Номин ХААИС-ийн Байгалийн ухааны сургуулийн ХАА-н бүтээгдэхүүний хими технологийн дөрөвдүгээр анги, Ганбатын Адьяажав ШУТИС-ийн Барилгын инженер, архитектурын сургуулийн Иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженерийн дөрөвдүгээр анги, Дашзэвэгийн Жавхлан СЭЗДС-ийн Санхүүгийн менежментийн дөрөвдүгээр анги, Эрдэнэбатын Бүжинлхам МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Бизнесийн менежментийн дөрөвдүгээр анги, Сайханбаярын Цогбадрах МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Менежмент санхүүгийн дөрөвдүгээр анги, Зоригтын Мөнхзул СЭЗДС-ийн Бизнесийн удирдлагын дөрөвдүгээр анги, Адъяагийн Унаганшагай ЭМШУИС-ийн Хүний их эмчийн зургадугаар анги, Баярын Ану МУИС-ийн Мэдээллийн технолгийн сургуулийн Элекроникийн хоёрдугаар анги, Жанчивдоржийн Буджав МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн тавдугаар анги, Пунцагийн Дагвадорж МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Олон улсын эдийн засгийн гуравдугаар анги, Борхүүгийн Сувданцэцэг ЭМШУИС-ийн Ерөнхий эмчийн зургадугаар анги, Чулуунбаатарын Баярцэцэг СЭЗДС-ийн Санхүүгийн удирдлагын дөрөвдүгээр анги, Төмөр-Очирын Мөнгөнтуяа Олимп дээд сургуулийн Биеийн тамир, эрүүл мэндийн дөрөвдүгээр анги, Батбаярын Бат-Эрдэнэ Их Засаг Их Сургуулийн ЧСОХС-ийн Гадаад харилцааны ажилтны гуравдугаар анги, Далайхүүгийн Содхүү МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн Электроник системийн гуравдугаар анги, Энхтунгалагийн Амаржаргал ШУТИС-ийн ХИБС-ийн Хүнсний микробиологийн дөрөвдүгээр анги, Нэргүйн Болдоо ХААИС-ийн Хүнсний технологийн дөрөвдүгээр анги, Цэнд-Аюушийн Баасанжаргал ХААИС-ийн Байгалийн ухааны сургуулийн Ургамалын нөөц био-үйлдвэрлэлийн гуравдугаар анги, Ганбүргэдийн Энхтуул СУИС-ийн жүжигчиний гуравдугаар анги, Ганболдын Ухаанзаяа-Од ЭМШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн Нүүр ам судлалын гуравдугаар анги, Дуламсүрэнгийн Саран ХБК-ийн Төгөлдөр хуурийн гуравдугаар анги, Түмэннастын Оюундарь МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Дасгалжуулагчийн дөрөвдүгээр анги, Эрдэмийн Саруул МУБИС-ийн Монгол судлалын сургуулийн Сэтгүүлчийн дөрөвдүгээр анги, Дашнямын Ариунзаяа МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны Батжаргалын Төгөлдөр МУИС-ийн Худалдаа үйлдвэрлэлийн сургуулийн Олон улсын худалдааны дөрөвдүгээр анги, Ганбатын Эрдэнэболд МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Биеийн тамир, эрүүл мэндийн гуравдугаар анги, Баатарзоригийн Батцэцэг МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Биеийн тамир, эрүүл мэндийн гуравдугаар анги, Намхайнямбуун Бямбажав ИЗИС-ийн ЭЗНББС-ийн Банкны эдийн засгийн хоёрдугаар анги, Аззаяагийн Маралмаа Мандахбүртгэл дээд сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн гуравдугаар анги.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top