Т.Хадхүү Төрийн албаны зөвлөлийн гишүүн боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Т.Хадхүүг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцээд гишүүдийн 74.1 хувийн саналаар дэмжин баталлаа. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Т.Хадхүү нь 1956 онд Улаанбаатар хотод мэндэлсэн, 1975-1981 онд ЗХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль, 2004-2007 онд Лондонгийн Удирдлага, мэдээллийн технологийн сургууль төгссөн, олон улсын эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр 1981-1990 онд Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1990-1991 онд Улсын Бага Хурлын Эдийн засгийн байнгын хорооны ажилтан, 1991-1993 онд Худалдаа хөгжлийн банкны Зах зээл мэдээллийн хэлтэст мэргэжилтэн хийж байжээ. Мөн 1993-1994 онд Монгол шуудан банкны Тамгын газрын захирал, 1994-1995 онд “Инвест Сервис” ХХК-ийн захирал, 1995-1996 онд Шинжлэх ухаан, боловсролын яамны Гадаад харилцааны хэлтэст мэргэжилтэн, 2001-2003 онд Улсын татварын ерөнхий газарт байцаагч, 2008-2011 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт албаны дарга, 2011 оны арванхоёрдугаар сараас 2012 оны арванхоёрдугаар сар хүртэл Гурван талт Үндэсний хорооны ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байсан байна.

Г.Амархүү

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top