Хэвлэлийн эрх чөлөөг хэлэлцэж эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 16

Хэсэг хугацаанд буцаагдаад байсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл өнөөдөр үдээс өмнө Хууль, зүйн байнгын хороогоор хэлэлцэгдээд тодорхой зарим заалтууд дээр гишүүд санал солилцсон юм.

Тухайлбал Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн зарим заалтуудад өөрчлөлт оруулах талаар гишүүд санал оруулж байлаа. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, -Хэрвээ сэтгүүлч ноцтой алдаа гаргах юм бол ажиллах эрхийг нь түтгэлзүүлж хэвлэн нийтлэх эрхийг нь нэг жил хүртэлх хугацаагаар, тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийг гурван удаа алдаа гаргасан тохиолдолд эрхийг шууд түтгэлзүүлж хаая гэсэн явуургүй санал гаргасан.

Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Сэтгүүлчийг хэвлэн нийтлэх эрхийг нь хасна гэдэг өөрөө сэтгүүлч хийгээд хэвлэл мэдээллийн эрх чөлөөг бүдүүлгээр зөрчиж байгаа хэрэг гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Ингээд гишүүн З.Баянсэлэнгийн саналыг дэмжих гишүүн олдолгүй тэрээр оруулсан саналаа татсан юм.

Мөн УИХ-ын гишүүн Р.Бурмаа Хэвлэл мэдээллийн хэрэгсэл удаа дараа ноцтой зөрчил гаргавал эрхийг нь түтгэлзүүлэх тухай заалтыг удаа дараа биш давтан гаргавал гэж өөрчлөлт оруулах тухай санал оруулсан нь тус байнгын хороогоор дэмжигдлээ. Ийнхүү хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжсэн. Төрийн байгуулалтын байнгын хороонд өмнө нэг хэлэлцэгдээд зарим зүйлүүдийг сайжруулж, эргэн хараад оруулж ирэхээр буцаагдсан тус хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

А.НОМИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top