Ерөнхий сайд аймгуудын Засаг дарга нартай гэрээ байгуулав

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 16

Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн сургалт семинар өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Энэхүү сургалт семинарыг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэлсэн бөгөөд улиран сонгогдсон болон шинээр сонгогдсон Засаг дарга нарыг батламжилж, тэдэнтэй хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Энэхүү гэрээний заалтыг ирэх дөрвөн жилд Засаг дарга нарыг баримталж ажиллахыг үүрэг болгов.  Гэрээнд, авлига хээл хахуулиас ангид байх, орон тоог нэмэгдүүлэхгүй, бүтцийн өөрчлөлт хийхгүй байх, хүнд суртлыг арилгах, хөрөнгийг зөв зохистой, хэрэгтэй зүйлд зарцуулах, аймгаа хот болгон хөгжүүлэх, өдөрт 12 цагаас дээш ажиллаж, амралтын өдрүүдэд сумдад хүрч ажиллах, гадаад руу албан томилолтоор хоёроос дээш удаа явахгүй байх, хамгийн гол нь цагийг хатуу баримталж ажиллах талаар заажээ.

Түүнчлэн Ерөнхий сайд аймгийн Засаг дарга нартай ирэх дөрвөн жилд нэг баг болж ажиллах тул ард түмнээ амар амгалан, эрүүл орчинд амьдруулах их үйлсдээ хүчин чармайлт гарган ажиллахыг захисан юм. Мөн зарим аймгуудад өвөлжилтийн байдал хийгээд дулааны асуудал хүндэрч байгаа талаар аймгуудын Засаг дарга нар хэлж байлаа. Энэ жил Өмнөговь аймагт гэхэд шинэ дулааны эх үүсвэр барьж байгуулах талаар тус хурал дээр дурдагдсан.

А.НОМИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(201.211.96.128) 2015 оны 07 сарын 29

I will be putting this daizlzng insight to good use in no time.

0  |  0
Top