Хадгаламжийн даатгалын тухай хуулийг баталлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 10

Өнөөдрийн үдээс хойшхи чуулганы эхэнд Хадгаламжийн даатгалын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Өмнөх хэлэлцүүлгүүдээр цөөнгүй санал гарч байсныг тусгаж, сайжруулсан бөгөөд зарчмын хэд хэдэн санал мөн байсан юм.  УИХ-ын дарга Эдийн засгийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй арав гаруй саналуудаар  нэг бүрчлэн санал хураалт явуулж олонхийн дэмжлэг авсан юм.  Энэ үеэр зарим гишүүдийн асуултад нэгдсэн хуралдаанд хүрэлцэн ирсэн Ажлын хэсэг болон Эдийн засгийн байнгын хорооны зүгээс тодруулга, хариултыг  өгч байсан. Эцэст нь, Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг гишүүдийн 69,1 хувиар батлав. Мөн энэ хуулийг дагалдсан долоон хуулийн төслийг ч гишүүд баталсан юм.



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top